Monday, September 27, 2010

Muggie анддаа

Монгол орон өнөөдөр ийм сул дорой байгаа нь манай төрийг эх оронч бус урвагч нар удирдаж байгаатай холбоотой гэдгийг ганц би ч бус угаасаа дэлхий даяараа мэддэг. Гадаадынхан үүнийг сайн мэддэг учраас сул талыг нь ашиглаад л энэ улс орныг амархаан хуваагаад идчихэж байгаа юм. Өнөөдөр монголд хэн адлагддаг билээ? Зөвхөн монголчууд. Хэн илүү эрх дархтай билээ? Гадаадынхан хийгээд тэдний гар хөл болон улсаа худалдаж идэн баяжигч гахайнууд.
Өнөөдөр монгол хүн халаасандаа мөнгөгүй болохоороо лиценз авч чаддаггүй. Лиценз авч чадаагүй хүмүүс амьдрахын эрхээр бусдын газар дээр нинжа болж байгаад хэрцгийгээр алагдсан. Монголоос өөр улсад иргэнийг нь хөнөөчихсөн бол аюул болно шүү дээ.
За тэр ч одоо дүйрч гэхэд нийслэл хотод нь албан үүргээ гүйцэтгэж явсан төрийнх нь цагдаа нарыг хэдэн муу хужаа хээв нэг барьж аваад зодчихож байгаа биз дээ? Үнэндээ бол тэд нар чинь барилгачид биш зүгээр л улсдаа газраа булаалгасан ядуу тариачид байхгүй юу. Энэ бүхэн юунаас болж үүсч байна? Мөнөөх л өөрсдийгөө элит гээд бодчихсон, харьяалагдах намдаа хангалттай их хахууль өгснийхөө шагналд УИХ-д суудал худалдаж авсан боловч үнэн хэрэгтээ толгой нь огтхон ч ажилладаггүй усан тэнэгүүдээс болж буй хэрэг.
Тийм учраас энэ төрийг цэвэрлэх хэрэгтэй болчхоод байгаа юм аа. Энэ байдлаараа удвал манай улс африкийн ядуу буурай орнуудтай ижил түвшинд очоод, эмх замбараагаа алдаж, жинхэнэ эх орончид нь урвагч мэтээр адлагдан, Оросын алдарт зураач Репиний "Ижил мөрний барлагууд" хэмээх зурагтай эгээ ижил болно доо.
Чухам үүний тулд бидэнд 2 арга зам бий. Эхнийх нь тайван замаар хувьсгал хийх. Энэ бол үндсэндээ өнөөдөр дэлхийд нэлээн сүрхий хэрэглэгдээд байгаа олон өнгөөр бэлэгдсэн төрийн эргэлт юм. Гол нь хүний амь, эрүүл мэнд, эд материалын хохирол багатай учир манайх шиг ядуу оронд тохирох мэт.
Хоёр дахь арга бол шууд утгаар нь хийдэг төрийн эргэлт. Энэ бол нэлээн их гарз хохиролтой боловч асуудлыг түргэн шуурхай шийдэхэд тустай ч юм шиг. Гэхдээ л манайд бол арай л тохирохгүй байх аа.
Юутай ч гэсэн хувьсгалаа хийгээд үр дүнд хүрч чадах юм бол хүмүүсийг анархизм руу түлхэхэд гол үүрэг гүйцэтгэж байгаа үндсэн хуулиа өөрчилж, одоогийн энэ замбараагүй байдлыг үгүй болгох хэрэгтэй. Ажил голоод хийдэггүй мөртлөө төрөөс мөнгө нэхээд сууж байдаг хүмүүс, бусдын амь бие, эрх чөлөө, эрүүл мэнд, эд хөрөнгөнд халдсан атлаа хохирсон хүмүүсээс илүүтэйгээр эрхээ хамгаалуулдаг хулгайч нар, эрхэлсэн ажлаа зохих ёсоор нь хийж чаддаггүй мөртлөө улсаас өндөр хэмжээний цалин авдаг албан хаагч нар гээд л энэ орны идээ бээр болгоныг шахахын тулд нэн түрүүнд үндсэн хуулиа өөрчилж, парламентыг тараагаад ерөнхийлөгчийн засаглалд шилжинэ. Одоогийн энэ улс төрчдөөс нэгийг нь ч төрийн албан тушаалд томилохгүй. Харин муу сайн аргаар олж авсан эд хөрөнгөө аваад гадаадад цагаачлах эрхийг нь нээлттэй үлдээнэ.
Энэ намуудын хүмүүст амласан мөнгийг өгөхийг зогсоож, ажлын байр шинээр бий болгох зүйлд зарцуулна.
Авилгын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлж, цаазаар авах ялтай болгох нь нэн чухал. Хамгийн түрүүнд авилгыг таслан зогсоож байж улс орон хурдацтай хөгжих жамтай. Ямар ч шатны албан хаагч, зөвхөн албан тушаалтан гэхгүйгээр авилгын гэмт хэргийн субъект болохоор зааж өгнө. Ах дүү, найз нөхөд огтхон ч хамаагүй хамгийн гол нь чадвартай, шударга хүмүүс л төрийн албанд тэнцэх ёстой. Хажуу айлын чинь баяны хүү усан тэнэг хэрнээ чиний дарга болчих юм бол чи түүнд захирагдахыг хүсэхгүй нь лавтай. Харин ч түүний тэнэгийг нь далимдуулж итгэлийг олж аваад ахиухан ашиг хонжоо олохыг бодох нь лавтай. Ингээд л авилгаас болоод үүнд огтхон ч хамаагүй жирийн нэгэн хүн авилгад татагдаад л орчих жишээтэй.
Монгол хүн монгол нутагтаа эзэн нь байж, бусад монгол ахан дүүсээ гүнээ хүндэтгэдэг болох тийм нийгмийг бид байгуулах хэрэгтэй. Өнөөдөр бид Дарханых, Эрдэнэтийнх гэж нутгархаж, Увсын дөрвөд, Ховдын чантуу энэ тэр гэж ахан дүүсээ яс гарлаар нь нүд үзүүрлэдгээ болих хэрэгтэй. Харин ч Баруун монголын ард түмэн монголын тусгаар тогтнолын төлөө эцсээ хүртэл тэмцэж явсан гавьяатай ард түмэн. Галдан бошигт, Хотгойдын шадар ван Чингүнжав, Ойрадын ван Амарсанаа, Цэдэнбал бүгд энэ улсын төлөө тэмцэж явсан түүхэн хүмүүс.
Төр нь иргэнээ дээдэлдэг нийгмийг байгуулахын тулд улс оронд эмх замбараагүй байдлыг нэн даруй таслан зогсоож, төрийн хуульд ямар ч хүн адил тэгшээр захирагддаг болгож сургамаар байна.
Хүн бүр ажлыг сайн муу гэж гололгүйгээр хөдөлмөрлөх хэрэгтэй байна. Ялангуяа батлан хамгаалахын анги нэгтгэлүүд, засан хүмүүжүүлэх ангид ял эдэлж байгаа хоригдлууд, архины албадан эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийг улсын төсвөөс зүгээр тэжээхийн оронд улс нийгэмд ашиг тустай бүтээн байгуулалтын ажилд байнга хамруулж, зардлыг нь өөрсдөөр нь нөхүүлж, ашигтай ажиллавал цалин болгож өгч байх хэрэгтэй шүү дэЭ.
Ингээд бичээд байвал зөндөө л юм байна. Хамгийн гол нь бид хувьсгал хийж, одоогийн төрийн тогтолцоог тэнд ажиллаж байгаа хүмүүстэй нь нураан унагааж, төрийн эрхэнд шигдэж орсон хувалзнуудыг сайхан цэвэрлээд бүгдийг шинээр эхлэх хэрэгтэй. Гэхдээ 90-ээд онд гаргасан алдааг давтах ёсгүй, бас дайн самуун үүсгэж ах дүүсээ хядаж, байшин сав шатаахгүй. Угаасаа монголын ард түмэн залхчихсан. Иймэрхүү зүйл хэн нэг нь яриад эхэлбэл бүгд дэмжинэ.
Дараагийн удаад улсаа хөгжүүлэхэд өөр юу юу хэрэгтэй болох талаар өөрийн бодож явдаг зүйлээ бичиж үлдээнэ ээ.

No comments:

Post a Comment