Wednesday, September 29, 2010

Машинтай найзууд хальт уншицгаа. Хэрэг болно.

Сүүлийн үед дэлхий нийтээрээ түлш бага зарцуулдаг, байгаль орчинд хор нөлөөгүй автомашины хэрэглээг өндөрт тавих болсны нэг жишээ нь Японы Toyota корпорацын 1997 оноос бөөнөөр нь үйлдвэрлэж эхэлсэн Prius маркийн дотоод шаталтат хөдөлгүүрийг хуурай цэнэг бүхий зай хураагууртай хослуулсан автомашин билээ. Уг автомашин нь хосолмол хөдөлгүүртэй учраас хурд хүч нь ижил ангиллын бусад автомашинуудаас хамаагүй илүү бөгөөд шатахуун зарцуулалт нь ойролцоогоор 35-50 орчим хувиар бага байдаг. Ер нь бол орлого бага, бензинийхээ мөнгөнд байнга таталдаж явдаг мөртлөө машин унах дуртай мань мэтийн хүмүүст бол нэн тохиромжтой унаа л даа.
Одоогийн байдлаар миний ажигласнаар уг машинд дараахь дутагдалтай талууд ажиглагдаад байна. Үүнд. Рулийн аппарат амархан эвдэрдэг. Ойролцоогоор 150 мянган төгрөг. Хурдны хайрцаг эмзэг. Ойролцоогоор 250 мянга. Хуурай зай хураагуур нурсан тохиолдолд 50-70 орчим мянган төгрөгөөр цэнэглүүлэх буюу мөн тиймэрхүү үнээр 1 ширхгийг солиулна.
Түүнчлэн бензин дууссан тохиолдолд хуурай зай хураагуураар нь явж огтхон ч болохгүй. Тэгвэл комоор нь солиулах, эсвэл цэнэглүүлэх хэрэгтэй болно. Мөн гол гатлах, их хэмжээний шалбааг туулж огтхон ч болохгүй. Учир нь хөдөлгүүр болон хурдны хайрцагт нь маш амархан ус ордог бөгөөд дотор нь байх төрөл бүрийн цахилгаан мэдрэгчүүд нь шатсаны улмаас хөдөлгүүр, хурдны хайрцгийг бүхлээр нь солиулахад хүрдэг. Энэ нь ойролцоогоор 700 орчим мянган төгрөгний өртөгтэй юм байна лээ.
Мөн хянах самбар дээр нь байсгээд л анхаарлын тэмдэг, яст мэлхийний зураг, check engine гэх мэтийн гэрлүүд асах нь нэн түгшүүртэй бөгөөд компьютер оношилгоонд ороход 15 орчим мянган төгрөгний үнэтэй. Ингээд ер нь бол бага зэргийн электроникийн мэдлэгтэй байхгүй бол энэ машинаас болж хамаг мөнгөө сэгсрүүлж бас мэдэхээр юм байна лээ шүү та минь ээ.
Гэхдээ сүүлийн үеийн загварууд нь улам сайжирч байгаа тул аль болох он залууг нь авч унавал их зүгээр юм шиг санагдлаа. Хойшид унаа тэрэг авахаар бол бодолцож үзнэ биз дээ.

1 comment:

  1. balai ed bnshdee teguul. hugshuun Honda CR-V geed baga gariin suv tereg yamarhuu bol?

    ReplyDelete