Monday, July 5, 2010

Очлуур буюу Свечи зажигания

Машины очлуур буюу сэвчээг хэрхэн зөв сонгох вэ?

Свечаг сонгох хамгийн найдвартай арга бол үйлдвэрлэгчээс заасныг нь авч хэрэглэх юм. Очлуурыг зөв сонгож, цаг тухайд нь сольж байх нь нэн чухал.

Шатахууны дутуу шаталтаас үүссэн химийн урвал, цахилгааны өндөр ачаалал зэргээс шалтгаалан очлуурын эд ангиуд байнга элэгдэж байдаг. Түүнчлэн очлуур нь 70-2500 градус хүртэл халж, 50-60 хүртэл хийн даралт үйлчилж, электрод дээр 20 кв ба түүнээс дээш хэмжээний хүчдэл үүсдэг. Иймд очлуурын дотоод бүтэц, ямар материалаар хийгдсэнийг сайн судалж сонголтоо хийх нь чухал юм. Таны свеча хэр зэрэг оч хаяж байгаагаас хөдөлгүүрийн хүч, шатахуун зарцуулалт, хөдөлгүүрийн асах чадвар бүрэн хамаарна.

Очлуурын үндсэн үзүүлэлтүүд.

Хөдөлгүүр бүрт ямар диаметртэй, ямар түлхүүр таарах очлуур хэрэглэхийг зааж өгсөн байдаг.

Тэсрэлтийн тоо-энэ нь очлуурын тэсрэх температурын хэмжээг заасан тоо юм. Хэрэв очлуур дээр энэ тоог багаар бичсэн байвал халуун очлуур гэж нэрлэдэг. Ийм төрлийн очлуур нь харьцангуй бага температурт буюу 900 хүртэлх градуст тэсэрдэг бөгөөд өвлийн нөхцөлд болон богино зайд байга ачааллаар явахад зориулагдсан байдаг.

.

Температур хэт бага буюу 400 градуст хүрэхгүй тохиолдолд энэ зураг дээрхтэй адил очлуур дээр оч хаялт болон цахилгаан гүйдэлд саад учруулахуйц бохирдол үүсдэг. Гэхдээ температур 400 градусаас ба түүнээс дээш болох үед уг бохирдол шатаж, очлуур өөрийгөө цэвэрлэдэг. Дулаан шингээлтийн талбай их байх тусам аль болох бага температурт очлуур цэвэрлэгдэж байдаг. Өөрөөр хэлбэл очлуур маань урт байх тусам гэсэн үг. Очлуурыг зөв сонгохын тулд дээрх үзүүлэлтийг нарийн баримтлах хэрэгтэй. Хэрэв та машиныхаа хүчийг 20 хувиар нэмэгдүүлсэн бол дээрх тоог 1-ээр нэмэгдүүлэх хэрэгтэй. Жишээ нь Ямаха Супер Жет 701 хөдөлгүүрт BR8HS маркийн очлуур хэрэглэдэг бол хүчийг 20 хувиар нэмэгдүүлсэн тохиолдолд хөдөлгүүрт илүү их шаталт үүсэх учраас арай хүйтэн очлуур буюу BR9HS маркийн очлуур хэрэглэх хэрэгтэй болно гэсэн үг.

Очлуурын оч сахал хоорондын хэмжээг алдагдуулахгүй байх нь чухал гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй. Үүнээс болж таны машины цагаан гол хүртэл дуугарч болно шүү.

Очлуурын маркийг хэрхэн тодорхойлох вэ?

Японы NGK очлууран дээрх бичгээр түүний маркийг тодорхойлж болно. :

• 1.Резьбаны диаметр (мм) болон 6 талт түлхүүрийн хэмжээ(мм) A=18мм (25,4мм), B=14мм(21мм), C=10мм(16мм), D=12мм(18мм)
• 2.Конструкция. U=скользящая искра или дополнительный искровой промежуток P=смещенный вперед наконечник изолятора R=помехоподавляющий резистор Z=индуктивный помехоподавляющий резистор
• 3. Тэсрэлтийн тоо 14 (хүйтэн)-с 02 (халуун) хүртэл
• 4. Резьбаны урт Е=19мм, Н=12,7, L=11,2
• 5. Зориулалт G=уралдааны (никель электродтой), P=платин электродтой, S=стандарт буюу энгийн, V=алт-палладий электродтой, VG=платин электродтой, W=вольфрам электродтой
Зарим үйлдвэрлэгчид өөрсдийн очлуураа янз бүрээр рекламдаж магтдаг боловч үнэн хэрэгтээ энэ нь худал байдаг. Харин ч бүр эсрэгээрээ зарим нь хөдөлгүүрт сөрөг нөлөө үзүүлэх нь ч бий. Очлуурын марк дээр байгаа R үсэг түүнийг резистортой гэдгийг зааж байдаг. Ялангуяа GDI моторт резистортой очлуур хэрэглэх нь нэн чухал. Ер нь резисторгүй, өөрөөр хэлбэл R үсэггүй очлуур хэрэглэвэл таны хөдөлгүүр хүйтэнд асахгүй гэдгийг сайн тогтоож аваарай.

Одоо бүгдээрээ NGK компанийн BR9HS гэсэн маркийн бичиглэлийг уншицгаая. В гэдэг нь уг очлуурыг тайлахад танд 21-ийн торцоов хэрэг болно гэсэн үг. R гэдэг нь резистортой гэсэн үг. 9-ийн тоо нь түүнийг нэлээн хүйтэн очлуурын төрөлд багтахыг харуулж байна. Н гэдэг нь резьбаны урт нь 12,7 мм болохыг, S гэдэг нь стандарт буюу энгийн очлуур болохыг тус тус илэрхийлж байна.

свеча

• 1 – Контактны толгой

• 2 – 6 талт түлхүүрийн хэсэг
• 3 –Шаазан тусгаарлагч
• 4 – Тусгаарлагч цагираг
• 5 – Резьбаны урт
• 6 – Хажуугийн электрод буюу сахал
• 7 – Сахал ба электрод хоорондын зай
• 8 – Резьбаны диаметр
• 9 - Гол электрод