Thursday, September 23, 2010

ДАХИАД ХЭДЭН ШҮЛЭГ УНШИХ УУ

Цөлийн наран дээрээс төөнөхийн цагт
Цөхөрсөн би амь тэмцэн сүүдэр хайна
Цангасан аманд минь дусал ч шингэн үлдсэнгүй
Чандмань болсон усыг л мөрөөдөн хэвтэнэ

Гэтэл бас жаварт салхин үлээх үед
Гэрэлт наран, илчит галыг би хүснэ
Халуун хоол, дулаан хувцас нүдэнд минь үзэгдсээр
Хамаг бие царцаж зогсоогоороо...

......................................

Хүсэл хясал хоёр чихэлдэн байдаг хорвоод
Хүний амтлах жаргал чигчий хуруунаас ч ахархан
Сэргэх унтрах хоёр алаглан байдаг насанд
Сэтгэл дүүрэн өдөр аман дахь шүднээс ч цөөхөн

Цогцолгүй улирах цаг алтнаас үнэтэй хорвоод
Зоос шиг тоотой насаа бусдыг хүлээж барах юм
Мөнгөөр зүрхээ худалдсан миний муусайн найзууд
Нөхөрлөл итгэл хоёрыг хутгалж явдаг дайснууд

...................................

Цээж урагдам хаалга чихарч
Чих дөжрөм тас хийх нь сонсогдоод
Анир чимээгүй дахин ноёллоо
Амраг чи минь намайг орхио юу?

.......................................

Харийн нутагт суугаа анддаа
Халхын хөвгүүн захидал бичлээ
Хаягийг нь мэдэхгүй ч очно гэж горьдсоор
Халуун мэндийн үг илгээлээ

Хар шороогоор шуураад байдаг тэнгэрээ
Хавартаа бас үерлээд байдаг "Туул"-аа
Утаа нь дийлддэггүй Улаанбаатар хотоо
Уур уцаар нь барагддаггүй Монгол ахан дүүсээ

Хар элэгтэнд би муулаад биччихэж зүрхэлсэнгүй
Хамаг сайхан үгээр магтаж бас чадсангүй
Тэнэг ч гэсэн бид тэнгэрт нисч сурсан юм
Олхиогүй гэгддэг ч бид огторгуйд дүүлж дөнгөсөн юм

1 comment:

  1. aa suuliin shuleg tas tas. har elegten gedeg ni harin yu vee

    ReplyDelete